12/19/2008

Хайрын залбирал

Хайрын залбирал
Навчис унах цагаар ирсэн болохоор
Навчисны ширхэг бүрээс чамайг нэхлээ
Нүдэн нууранд нүүдэллээд буцсан болохоор
Нүүдлийн шувуудаас хүртэл чамайг хайлаа
Зүрхэнд минь сүй тавиад буцсан чамайгаа
Зүүдний төгөлд залбирлаараа хүлээн өнжинө
Зөрүү учралаа аргадан чамайгаа хайсаар
Зангирах нулимсаараа аргамжлах гэж тэмүүлнэ...
Чамайгаа үгүйлсээр...

No comments: